01
Бидний тухай
02
Төслүүд
03
Мэдээлэл
04
Холбоо барих
Компанийн тухай
Монгол Улсын барилгын салбар тэр дундаа Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төслүүдийг Улаанбаатар хотод өргөн цар хүрээтэйгээр хэрэгжүүлэгч компани.
Бидний үнэт зүйл.
01.
Төслийн иж бүрэн менежмент
Барилгын төслийн бүх үе шатыг амжилттай удирдаж, төлөвлөлтөөс эхлэн хүлээлгэн өгөх хүртэлх үйл явцыг нарийвчлан зохион байгуулдаг.
02.
Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж ба хариуцлага
Үйлчлүүлэгчийн хэрэгцээ, хүсэлтийг анхаарч, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээ үзүүлэхээс гадна ажил хийгдэх явцад аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй байдлыг хангах, хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх нь компанийн гол үнэт зүйл юм.
03.
Шударга ёс
Үйлчлүүлэгч, хамт олны гишүүд, хамтрагч байгууллагуудтай шударгаар харьцах, ил тод байдлыг хангах.
04.
Тогтвортой, байгальд ээлтэй шийдлүүд
Ногоон барилгын стандартыг хэрэгжүүлж, байгаль орчинд үзүүлэх нөлөөг бууруулах замаар тогтвортой, хариуцлагатай төслүүдийг хэрэгжүүлдэг.
05.
Инноваци, шинэчлэл
Шинэ технологи, дэвшилтэт арга барилыг нэвтрүүлж, барилгын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах.
06.
Багийн хамт олон
Хамт олны гишүүдийн хөгжил, хүмүүнлэгийг дэмжиж, харилцан хүндэтгэл, нэгдлийг бэхжүүлэх.
Манай компани нь чанартай орон сууц, бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд өрсөлдөхүйц, хэрэглэгчдийн хүсэл шаардлагад нийцсэн таатай нөхцөлөөр хүргэхийг эрхэмлэдэг. Бидний зорилго бол зөвхөн борлуулалт хийх биш, харин үйлчлүүлэгчдийн амьдралын чанарыг сайжруулах, тэдэнд сэтгэл ханамжийг мэдрүүлэх явдал юм. Бид дэлхийн хөгжил дэвшил, технологийн шинэчлэлийг үйл ажиллагаандаа тасралтгүй нэвтрүүлж, олон улсын шилдэг туршлага, инновацлаг шийдлүүдийг үйлчлүүлэгчдэдээ санал болгохыг зорьдог. Манай үйлчилгээ зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхээс хэтрэн, харилцагч бүрийн хэрэгцээ, хүсэл сонирхолд тулгуурлан оновчтой шийдэл санал болгодог. Харилцагчдынхаа итгэлийг өндөр түвшинд үнэлж, тэдэнд урт хугацааны үнэ цэнэ бий болгох нь бидний үйл ажиллагааны гол үндэс юм. Бид чанартай орон сууцны төсөл, шилдэг бүтээгдэхүүн, дэвшилтэт үйлчилгээг хослуулан зах зээлд тэргүүлэгч байр сууриа бататгаж, хэрэглэгчдийн амьдралыг илүү тав тухтай, хүртээмжтэй, орчин үеийн болгохыг зорин ажиллаж байна.
Бидний эрэлхийлдэг шийдлүүд зөвхөн төслийн хүрээнд бус, нийгэм, соёлд үнэтэй хувь нэмэр оруулж, гүн ул мөр үлдээх ихийг бүтээх хүчтэй байх ёстой гэж бид итгэдэг.
Манай багт нэгдэх ухаалаг, урам зоригтой хүмүүсийг бид үргэлж хайж байдаг.
Бидний хийж буй ажил, түүний чанар нь маш чухал бөгөөд архитектур, дизайн нь амин чухал гэдэгт бид итгэдэг. Төсөл бүрээрээ бид тухайн орон нутаг, хот, олон нийтийн орчинг эерэгээр өөрчилж, илүү сайн ирээдүйг бүтээхэд хувь нэмрээ оруулна гэж зорьдог. Хэрэв танд энэ үзэл санаа таалагдаж байвал манай нээлттэй ажлын байруудтай танилцахыг урьж байна.
Нээлттэй ажлын байрууд
|
|
Нүүр хуудас
Бидний тухай
Төслүүд
Мэдээлэл
Холбоо барих
Мэдээлэл авахаар бүртгүүлэх
Бүртгүүлэх
Би компани болон төслийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл бүхий имэйл хүлээн авахыг зөвшөөрч байна.
© 2016-2024 Шинэ Гэр Түншлэл. All rights reserved.
Бусад сувгууд
|
|